ЖООМ  (Blattoptera)

A vivid macro shot of a live cockroach on a speckled gray surface, showcasing the detailed texture of its body and long antennae, perfect for pest control and hygiene-related themes

Жоомны багаас хар жоом (Blatta orientalis L) шар жоом (Blatella germanica L) нь бүх дэлхийн бөмбөрцгийн хот суурин газраар тархсан жинхэнэ ахуйн шавж юм. Дунд азид Scelfordella tartara sauss8 Polyphaga saussurei Dorn, Кавказ орчмоор Polyphaga aegyptica зэрэг гурван зүйлийн жоом хот суурин газарт тохиолдох ахуйн шавьж учир анагаах ухааны холбогдолтой юм. Эхний хоёр зүйлийн жоом орон сууцанд тохиолддог, харин нөгөө гурван зүйлийн жоом малын хашаа, саравчинд амьдардаг, гэр байшингийн шал, хана, таазаар явж байгаа нь үзэгдэнэ.

Жоомны биеийн гадаад дотоод бүтэц. Жоомны бие уртавтар, зууван хэлбэртэй, толгой цээжтэйгээ хөдөлгөөнтэй холбогдон доошоо махийсан, мэрэгч хэлбэрийн амны эрхтэнтэй юм. Сахал утас хэлбэртэй 75-90 үеэс тогтоно. Толгойн хажуугаар нийлмэл нүд, дээд хэсэгт энгийн хос нүд байрлана. Өмнөд цээж өргөн, тэр нь толгойг бүрхэнэ. Хөлийн савар 5 үетэй, 4-р үеийн оройд зөөлөвчтэй, 5-р үеийн төгсгөлд 2 хумс байрладаг. Дээд далавч (өмнөд хос) сарислаг, арын далавч тунгалаг байх боловч жоом бүхэнд далавч жигд биш хөгжилтэй байдаг. Эм жоомны хэвэл 10 тергит, 7 стернитээс, эр жоомонд тус бүр 9 стернит, тергитээс тогтоно. Эм жоомны хэвлийн сүүлчийн стернит дүрс хувирч бэлгийн тасалгааны хөндий үүсгэнэ. Жоомны хэвлийн төгсгөлд церктэй, харин эр жоомонд 1-2 хос грифельк байрлана.

            Жоомны биологи, экологи

            Авгалдай. Жоомны авгалдай далавчгүй, сахлын үеийн тоо цөөн байдаг шинж тэмдгээрээ бие гүйцсэн жоомноос ялгарна. Жоомны авгалдай өөрийн хөгжлийн хугацаанд 6 удаа гуужихад гуужилт бүрийн дараа биеийн хэмжээ байнга томорно. Шар жоомны авгалдай 26-27 градусын температуртай орчинд 2 сарын дотор хөгжиж дуусна. Өндөг гаргалтын хоорондын зай нэг сараас илүүгүй хугацаанд байна. Орчны температур буурахад авгалдайн хөгжил 3 сарын хугацаагаар удааширч төрөлтийн хоорондын хугацаа бүтэн хагас сараас илүү болдог.

            Хооллолт. Жоом гурил, чихэр, сүүн бүтээгдэхүүнээр хооллох дуртай, шар жоом ялангуяа В бүлгийн витаминтай хүнсний зүйлд онцгой дуртай, тухайлбал пивоны хөрөнгө болно. Эдгээр витамин жоомны ердийн хөгжлийг хангаад зогсохгүй гуужилтын үед авгалдайн үхлийг багасгана. Жоом удаан хугацаагаар өлсгөлөн байж чадах бөгөөд шар жоомны эр нь дунджаар нэг долоо хоног, эм нь 3 долоо хоногоос дээш хугацаагаар өлсгөлөн байж чадна.

Дулаан орон сууцанд шар, хар жоом жилийн турш үрждэг. Галлагаатай байранд шар жоомны эхний үр удам хэдэн арваар гарч хоёр дахь үр удмаа өгсний дараа жоомны популяцийн ерөнхий тоо толгой хэдэн мянгаар ихэснэ.

Жоомны хор нөлөө

Жоом бол элдэв идэштэн шавьж бөгөөд хүнсний бүтээгдэхүүн болон хүнс тэжээлийн илүүдэл хаягдал, ялгадсаар хооллоно. Жоомны хооллолтын энэ онцлог нь гэдэсний болон бусад халдварт өвчнүүдийн механик дамжуулагч болохыг баталж байна. Шар жоом хэт олширсон үед унтаж байгаа хүний арьсыг ч мэрж хооллоно. Хоол хүнсний зүйлийг эрж хүнсний зүйл бусад эд юмс тухайлбал номыг хүртэл мэрж гэмтээнэ.

Leave a Comment