
Хэмжээ: Насанд хүрсэн улаан гурилын цох нь ойролцоогоор 3–4 мм урттай, хавтгайдуу, хажуугаараа бага зэрэг муруй биетэй.
Өнгө: Улаан хүрэн өнгөтэй байдаг. Толгой болон цээжний дээд хэсэг нь маш жижиг хонхорхой маягийн нүхнүүдээр бүрхэгдсэн байдаг.
Үржил: Нийт амьдарлынхаа үед 300-400 өндөг гаргадаг. Өндөг нь ойролцоогоор 0.5 мм урттай, цилиндр хэлбэртэй, цагаан эсвэл өнгөгүй байдаг. Наалдамхай шинжтэй тул гурилаар бүрхэгдэж, сав, хайрцагт наалдах хандлагатай.
Хоол: Улаан гурилынцох нь маш өргөн хүрээний тэжээлийн эх үүсвэртэй хортон шавьж юм. Энэ нь дараах олон төрлийн таримал ургамалд ихээхэн хохирол учруулдаг гол хортон шавьжны нэгэнд тооцогддог. Үүнд: Эрдэнэ шиш, овъёос, арвай, самар, вандуй, шош, будаа, буурцаг, хөх тариа, улаан буудай зэрэг хүнс орно.
Хор хөнөөл: Улаан гурилын цох нь хатаасан, хадгалсанолон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалтын явцад нь гэмтээдэг. Үнэр, амт өөрчилнө, хадгалалтын хугацааг багасгана.
