Ахуйн хортон ялаа  /Diptera/ (Muscina stabulans FLLn)

Dirty Housefly, Musca domestica on a brown background

Ахуйн хортон ялааны зарим зүйл хүмүүстэй шууд холбоотой билээ. Жишээлбэл: Тасалгааны ялаа бие гүйцсэн үедээ хүмүүсийн орон сууцанд амьдран оршиж, хүнд халдаж хүмүүсийн хөлс, салст бүрхэвчээс ялгаруулсан шүүсийг долоох, хоол хүнсний зүйлээр хооллоно. Ялааны авгалдайн хөгжил хоол тэжээлийн үлдэгдэл, хог хүний ялгадсанд явна. Ялааг температурт харьцах байдлаар нь хүйтэнд дуртай, халуунд дуртай зүйл гэж хуваадаг. Хаврын эхээр тасалгааны жижиг хар ялаа гэрийн ялааны тоо толгой олширч, зуны халуун эхлэхээр тэдний тоо цөөрч, дахин намрын сэрүүн болоход хоёр дахь удаагаа олширч ирнэ.

  • Хэмжээ: Бие гүйцсэн ялаа 6-8 мм, далавчныхаа хамт 13-15мм урт
  • Өнгө: Бор саарал өнгийн цээжин хэсгийн нуруун талд 4 эгнээ тууш хар судалтай, хэвлийн хоёр хажуу ба доод тал шар өнгөтэй.
  • Үржил: Ялаа хөгжлийн 4 үе шатыг дамждаг бүрэн хувиралтай шавж юм. Эмэгчин ялаа эвсэлдээнд ороод 4 хоноод өндөг төрүүлнэ. Амьдралынхаа туршид 2-7 удаа өндөглөж, өндөглөх бүртээ 100-150 өндөг төрүүлэх бөгөөд нийтдээ 300-800 өнлөг гаргана.
  • Хүнс: Конрофаги-Ялгадсаар хооллоно. Ихэвчлэн хүн, малын өтгөн шингэн ялгадас, хүний хоол, хүнсний бүтээгдэхүүн, хог хаягдал, ургамалын шүүсээр хооллоно. (гэрийн ялаа, тасалгааны ялаа, ялгадсаны ялаа)
  • What Causes Fly Infestation? - Zap It Pest ControlХор хөнөөл: Ахуйн хортон ялааны олон зүйл хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг. Цус сорогч ялаа хүний цусаар, бусад ялаанууд хөлс, салст бүрхэвч, яр шархнаас ялгарсан шүүсээр хооллохын тулд хүний бие дээр ирж сууна. Ялаа олон тооны халдварт өвчний үүсгэгчийг хүнд дамжуулдаг. Гэрийн ялаа нь урвах тахал, хоолны хордлого, гэдэсний хижиг, цусан суулга зэрэг гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянг механик тээгч болохоос гадна зарим өвчинг шууд дамжуулна.

Leave a Comment