Тусламж
хэрэгтэй юу?

Шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн мэргэжлийн үйлчилгээг бидэнтэй холбогдож аваарай

БҮҮРЭГ /Siphonaptera/

Дэлхийд 3000 гаруй зүйл бүртгэгдсэнээс ахуйд тохиолддох 10 гаруй зүйл их хор холбогдолтой үүнээс ахуйн нөхцөлд гол төлөв: Хүний бүүрэг, Нохой бүүрэг, Муурын бүүрэг, Шувууны бүүрэг зэрэг зүйлүүд тохиолдоно. Манай орны хувьд муур, нохойн бүүрэг тархалттай байна. Төрөл: Cat Flea, Dog flea, Human flea, Bird flea

Жишээ нь: Siphonaptera ( Bouche)- Cat flea

  • Хэмжээ: 2.5 мм
  • Өнгө:  Гялтгар улаан хүрэн өнгөтэй
  • Үржил:  Эмгэчин бүүрэг цусаар хооллох бүртэй 4-8 өндөг гаргаж, амьдралынхаа туршид 450-1000 өндөг гаргадаг.
  • Хүнс: Хүн, гэрийн тэжээвэр амьтны бүлээн цус
  • Хор хөнөөл: Бүүрэг нь бүлээн цуст амьтны цусыг сорж амьдардаг тул шар чичрэг, халдварт эсэргэнэ, хижиг зэрэг халдварт өвчин үүсгэгчийг тараахаас гадна зарим шимэгч хорхойн завсрын эзэн болдог.
  • Үрчих орчин: Бүүрэг нь өндөг, авгалдай, хүүхэлдэйн шатыг дамжин бие гүйцдэг бүрэн хувиралтай шавьж. Хуурай хог хаягдал, шалны завсар, хивсэнцэр дор, шалны хөвөө модны араар, тоосонцор ихээр хуримтлагдсан газар гаргадаг.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

Бүүрэг устгал

Устгах арга:

Бүүргийг устгахад тархалтыг таслан зогсоох зориулалтаар ахуйн хортон шавьж устгах зориулалттай хор бодис, бэлдмэлийг технологийн дагуу зөв хэрэглэ. Гэр ахуйн хортон мэрэгчдийн (гэрийн хулгана, бор харх) устгах үйлчилгээг тогтмол хийлгэ.

Айл өрх болон албан байгууллагын байр обьектод тархалтаас шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлэх болно.

Үйлчлүүлэгчдээс ирдэг түгээмэл асуултууд

Бүүрэгний хор хөнөөл нь юу байх вэ?

Бүүрэг нь бүлээн цуст амьтны цусыг сорж амьдардаг тул шар чичрэг, халдварт эсэргэнэ, хижиг зэрэг халдварт өвчин үүсгэгчийг тараахаас гадна зарим шимэгч хорхойн завсрын эзэн болдог.

Бүүргийг яаж устгах вэ?

Тухайн байр обьектод үзлэг тандалт хийснээр тархалтын төвшингөөс  шалтгаалж үйлчилгээний давтамж өөр өөр байдаг. Байр сууцны онцлог зэргээс шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлсний үндсэн дээр устгалын арга хэмжээ авагддаг.

Бүүрэг устгалын дараа бид яах ёстой вэ?

Манай байгууллагаас өгсөн үйлчилгээний дараах авах арга хэмжээний зөвлөмжийг дагаж мөрдөх.

Өөрөө хор авч цацвал устах уу?

Эхлээд мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аваарай гэж зөвлөнөө.

  • Албан ёсны ахуйн хортон шавж устгалын хор бодис худалдаалах борлуулах зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас тохирох хор бодисыг авч заавар зөвлөгөөний дагуу ашиглахыг зөвлөж байна.

Танд шавжны асуудал тулгарсан бол манай байгууллагад хандан зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой.