Тусламж
хэрэгтэй юу?
ЖООМ Шинэ далавчтаны хэт бага анги /Neoptera/
Дэлхий дээр 4000 орчим зүйл жоом бүртгэгдсэнээс 50 орчим нь ахуйн хортон шавж хэмээн нэрлэгддэг. Манай оронд шар жоом,хар жоом, дундад азийн ,америкийн ,австралийн, хөмрөг буюу (нангиад) жоом гэсэн зүйлүүд байна.Эдгээрээс хамгийн их тархалттай нь ахуйд шар жоом, хар жоом хоёр байна.
Шар жоом /Blattella germanica L/
Жоомны хөгжлийн хэлбэр бүрэн бус хувиралттай бөгөөд хөгжлийн өндөг, авгалдай (нинфа), бие гүйцсэн гэсэн 3-үе шаттай.
- Хэмжээ: 10-15 мм
- Өнгө: Бие гүйцсэн эр жоом шаравтар өнгөтэй, эм жоом хар хүрэн өнгөтэй
- Үржил: Эмэгчин жоом нь нэг удаа өндөглөхдөө 28-60 өндөг гаргаж амьдралынхаа туршид 112-232 өндөг гаргах боломжтой.
- Хүнс: Шар жоом нь полифаг буюу элдэв идэшт шавж юм.
- Хор хөнөөл: Жоом нь урвах тахал, цусан суулга,гэдэсний хижиг,сүрьеэ, балнад зэрэг өвчний үүсгэгч дамжуулаад зогсохгүй цагаан хорхойн өндгийг механикаар дамжуулдаг.
Механик арга
Физик арга
Химийн арга
Айл өрх болон албан байгууллагын байр обьектод тархалтаас шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлэх болно.
Үйлчлүүлэгчдээс ирдэг түгээмэл асуултууд
Жоомны хор хөнөөл нь юу байх вэ?
Жоом нь урвах тахал, цусан суулга, гэдэсний хижиг, сүрьеэ, балнад зэрэг өвчний үүсгэгч дамжуулаад зогсохгүй цагаан хорхойн өндгийг механикаар дамжуулдаг.
Жоомийг яаж устгах вэ?
Тухайн байр обьектод үзлэг тандалт хийснээр тархалтын төвшингөөс шалтгаалж үйлчилгээний давтамж өөр өөр байдаг. Байр сууцны онцлог зэргээс шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлсний үндсэн дээр устгалын арга хэмжээ авагддаг.
Жоом устгалын дараа бид яах ёстой вэ?
Манай байгууллагаас өгсөн үйлчилгээний дараах авах арга хэмжээний зөвлөмжийг дагаж мөрдөх.
Өөрөө хор авч цацвал устах уу?
Эхлээд мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аваарай гэж зөвлөнөө.
- Албан ёсны ахуйн хортон шавж устгалын хор бодис худалдаалах борлуулах зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас тохирох хор бодисыг авч заавар зөвлөгөөний дагуу ашиглахыг зөвлөж байна.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Орчноо цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах
- Хүнсний бүтгээгдэхүүнийг тагтай сав юмуу хөргөгчинд хадгал
- Хүнсний бүтээгдэхүүн бусад бараа, материалтай гаднаас жоом зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийл
- Ахуйн хаягдлыг тагтай саванд хийж тухай бүр зайлуулах буюу гаргаж хаях
- Орчиндоо байгаа усны алдагдлыг зогсоож хуурай байлга
- Орчиндоо жоом хооллох зүйлгүй цэвэрхэн байлгах
- Хана, шаланд гарсан зай завсраа битүүл