Тусламж
хэрэгтэй юу?
Мэрэгч /Mus Musculus/
Хулгана нь бүлээн цустай хөхтөн амьтны төрөлд багтдаг бөгөөд Монгол оронд түгээмэл тархалттай нь гэрийн хулгана юм.
Гэрийн хулгана /Mus Musculus/
Хэмжээ: Гэрийн хулганы биеийн урт нь 70-108мм, сүүлний урт нь 42-102мм
Өнгө: Нуруун тал нь бор саарал, хэвлийн тал нь биеийн хажуугаас шилжсэн цайвар өнгөтэй
Үржил: Гэрийн хулгана үржлийн хувьд маш эрчимтэй. Хээлтэй хугацаа 20-21 хоног байдаг. Нэг удаад 6-8 зулзага төрүүлдэг. Бие гүйцээд 30-40 хоноод бэлэг боловсорч үржилд орох чадвартай болно. Энэ эрчмээр хэвийн үржил зөвхөн 1 хосоос жилд 3000 хүртэл тооны хулгана бий болгох бололцоотой.
Хүнс: Мэрэгчдийн биеийн өсөлт, хөгжилд янз бүрийн үр тариа, хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэгтэй. Хулгана хүнсний ногоо, жимс жимсгэнэ эсвэл жимсээр өлсгөлөнгөө хангаж чаддаг. Хулгана нь махчин амьтан биш хэдий ч хоол тэжээлийн дутагдалд орвол тэр амьтан хамаатан садан, гөлчгийгөө хүртэл дайрч болно.
Хор хөнөөл: Гэрийн хулгана өөрийн ялгадсаар ахуйн орчныг бохирдуулдаг. Төрөл бүрийн халдварт өвчин үүсгэгч нянг механик тээгч болохоос гадна халдварт өвчнийг шууд дамжуулагч болдог.
Урьдчилан сэргийлэх арга
- Мэрэгч үүрлэх, үржих үүр ноохой засах нөхцөл боломжийг бүрдүүлэхгүй байлгах.
- Цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол сайтар хийх.
- Тухайн байр обьектод мэрэгч нэвтэрч орох боломжийг бүрдүүлэхгүй байх.
Устгалын арга
- Механик арга
- Химийн арга
- Биологийн аргыг хослуулан хэрэглэж болно.
Айл өрх болон албан байгууллагын байр обьектод тархалтаас шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлэх болно.
Үйлчлүүлэгчдээс ирдэг түгээмэл асуултууд
Хулганатай болчлоо яаж устгах вэ?
Тухайн байр обьект, эд материал, бараа бүтээгдэхүүнд үзлэг тандалт хийснээр тархалтын төвшингөөс шалтгаалж үйлчилгээний давтамж өөр өөр байдаг. Байр сууц, бараа материалын онцлог зэргээс шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлсний үндсэн дээр устгалын арга хэмжээ авагддаг.
Хулганы устгалын дараа бид яах ёстой вэ?
Манай байгууллагаас өгсөн үйлчилгээний дараах авах арга хэмжээний зөвлөмжийг дагаж мөрдөх.
Өөрөө хор авч цацвал устах уу?
Эхлээд мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аваарай гэж зөвлөнөө.
- Албан ёсны ахуйн хортон шавж устгалын хор бодис худалдаалах, борлуулах зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас тохирох хор бодисыг авч заавар зөвлөгөөний дагуу ашиглахыг зөвлөж байна.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Орчин, байрыг цэвэр байлгах
- Хоол хүнс, гурил, будаа, гоймон зэргийг битүү саванд хадгалах
- Шүүгээ, гал тогооны тавцан, агуулахыг тогтмол цэвэрлэх
- Хог хаягдал, хоолны үлдэгдлийг шууд устгах
- Орох хаалга, цоорхой нүх сүвийг зориулалтын хатуу материалаар (цементлэх) бөглөх.
- Шинэ авсан хүнсний бүтээгдэхүүн болон бараа материалыг хайрцаг савтай эд зүйлсийг сайтар шалгаж гэртээ оруулах.