Тусламж
хэрэгтэй юу?

Шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн мэргэжлийн үйлчилгээг бидэнтэй холбогдож аваарай.

Хивэнгийн эрвээхий /lepidoptera/

Хивэнгийн эрвээхий хэдийгээр халдвар тараах талаар хор холбогдолгүйч улс орон, хүний ахуйн амьдралд эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг дэлхий даяар түгээмэл тархсан хөнөөлт шөвж юм. Манай орны төв суурин газруудад хамгийн их тархсан нь Дээлийн хивэн юм.

Цагаан эрвээхий Tineola bisselliella (Hummel)

  • Хэмжээ: Далавчаа дэлэгсэн үедээ 10-16мм орчим урттай байна.
  • Өнгө: цайвар шаргал өнгөтэй, урд далавчин дээрээ хүрэвтэр өнгийн 3 толботой.
  • Үржил:Эм эрвээхэй 2-3 долоо хоногийн турш 160 хүртэл тооны өндөг төрүүлнэ. Өндгөө амьтны гаралтай үс, ноос, ноолуур, нарийн эсгий эдлэл, хивс, мебелийн бүрээс, ангийн арьс үс, музейн үзмэрт гаргана. Дулааны улиралд 4-10 хоноод өндөгнөөс авгалдай гарна..
  • Хүнс: ноос, ноолуур, арьс, үслэг эдлэл, хивс
  • Хор хөнөөл: Авгалдай хөгжлийн үедээ хивс хивсэнцэр, эсгий эдлэл, ангийн арьс үсэн эд зүйлс мөн ноос ноолууран бүтээгдэхүүнийг идэж гэмтээж сүйтгэдэг.
Хивэнгийн эрвээхийн устгал

Урьдчилан сэргийлэх арга

- Байр орон сууцанд, цонх салхивчиндаа гадна орчноос бие гүйцсэн эрвээхий орохоос хамгаалж нарийн торон хаалт хийх.
- Ноос, ноосон эдлэл хивс, ангийн үс, үслэг эдлэлийг үе үе шалгаж тоос сорогчоор соруулж цэвэрлэх.
- Нар салхинд тавьж чийггүй байлгах.
- Мөн эрвээхий идэх бололцоотой удаан хадгалах эд материалыг эрвээхий орохооргүй битүү уут саванд хийж хадгалалтын явцад үе үе шалгах.
Хивэнгийн эрвээхийн устгал

Механик арга

- Тоос сорогчоор соруулж цэвэрлэх.
- Халууны болон хүйтний арга ашиглах
Хивэнгийн эрвээхийн устгал

Химийн арга

- Зориулалтын шүршдэг болон хуурай хор ашиглах.

Айл өрх болон албан байгууллагын байр обьектод тархалтаас шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлэх болно.

Үйлчлүүлэгчдээс ирдэг түгээмэл асуултууд

Хивэнгийн эрвээхий хор хөнөөл нь юу байх вэ?

Хивэнгийн эрвээхий нь ноос, ноолууран болон хурган дотортой дээл зэрэг үнэтэй хувцас эдлэлийг гэмтээж устгах хор хөнөөлтэй амьтан юм.

Хивэнгийн эрвээхийг яаж устгах вэ?

Тухайн байр обьектод, эд материал бүтээгдэхүүнд үзлэг тандалт хийснээр тархалтын төвшингөөс шалтгаалж үйлчилгээний давтамж өөр өөр байдаг. Байр сууц, бараа материалын онцлог зэргээс шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлсний үндсэн дээр устгалын арга хэмжээ авагддаг.

Хивэнгийн эрвээхийн устгалын дараа бид яах ёстой вэ?

Манай байгууллагаас өгсөн үйлчилгээний дараах авах арга хэмжээний зөвлөмжийг дагаж мөрдөх.

Өөрөө хор авч цацвал устах уу?

Эхлээд мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аваарай гэж зөвлөнөө.

  • Албан ёсны ахуйн хортон шавж устгалын хор бодис худалдаалах, борлуулах зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас тохирох хор бодисыг авч заавар зөвлөгөөний дагуу ашиглахыг зөвлөж байна.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж