Тусламж
хэрэгтэй юу?
Шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн мэргэжлийн үйлчилгээг бидэнтэй холбогдож аваарай
Бясаа /Хагас хатуу далавчтны баг Hemiptera/
Бясаа /Хагас хатуу далавчтны баг Hemiptera/
Бясаа нь дэлхий даяар түгээмэл тархсан хортон шавж юм. Хамгийн их тархалттай байдаг бясааны төрөл Cimex lectularius.
Сууцны бясаа /Cimex lectularius L/ нь хөгжлийн хэлбэр бүрэн бус хувиралттай бөгөөд хөгжлийн өндөг, авгалдай , бие гүйцсэн гэсэн 3-үе шаттай.
- Хэмжээ: 4-7 мм
- Өнгө: Зуувандуу хэлбэртэй хавтгай биетэй улаан хүрэн өнгөтэй.
- Үржил: Бие гүйцсэн эм бясаа нь 2-хоног тутам өндөглөдөг бөгөөд нэг удаадаа 2-12 өндөг төрүүлнэ. Амьдралынхаа туршид эм бясаа нь 75-500 орчим өндөг гаргана.
- Хүнс: Бясаа зөвхөн бүлээн цуст амьтны болон тэр тусмаа хүний цус сорж амьдарна.
- Хор хөнөөл: Одоогоор сууцны бясаа халдварт өвчин дамжуулдаг болох нь тогтоодоогүй боловч цаашид нарийвчлан судлах хэрэгтэй гэж үздэг. Бясаанд хазуулсан орчин гөвийж улайн маш их загтнадаг үүнийг маажсанаас болж өрөвсөж хавдах улмаар арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж бохир орчинд халдвар дамжих бололцоотой болдог. Их мэдрэмтгий юмуу бие султай хүмүүс нойр алдагдаж маш их цочромтгой болно. Бага насны хүүхэд арьсны харшил үүсгэж болно. Эрдэмтэд бясааны биенээс сүрьеэ, эсэргэнэт хижиг, эргэх хижиг, тахал, цэцэг өвчин , хулгана тахал, уяман, боом зэрэг олон төрлийн аюулт халдварт өвчин илрүүлэгчийг олж илрүүлжээ.
Бясаа устгалын төрлүүд
Механик арга
Угаах , цэвэрлэх, наалдуулагч, үржих болон үүрлэх орчныг зориулалтын материалаар чигжиж хананд гарсан зай завсар нүх сүвийг бөглөх.
Давуу тал: Хоргүй байгальд ээлтэй том хүн хүүхэд, гэрийн тэжээвэр амьтдад хор хөнөөлгүй.
Бясаа устгалын төрлүүд
Физик арга
Тоос сорогчоор соруулах, халууны арга, хүйтний арга, гэрэл, зориулалтийн цахилгаан багаж хэрэгсэл ашиглах арга.
Бясаа устгалын төрлүүд
Химийн арга
Бясаанд зориулалтын шингэн болон шүршдэг хорыг шавьжны биед амьсгалын ба хоол боловсруулах мөн хавьтлын замаар нөлөөлөх химийн бодисыг ашиглах арга
Айл өрх болон албан байгууллагын байр обьектод тархалтаас шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлэх болно.
Үйлчлүүлэгчдээс ирдэг түгээмэл асуултууд
Ямар нэгэн юманд хазуулсан юм шиг байна. Юм хазаад байна яах вэ?
Бясаа хазсан нийтлэг шинжүүд.
- Хүн бясаанд хазуулахад ихэвчлэн бага зэрэг улайсан, хавдсан товруу хэлбэртэй гарна.
- Хүний биеийн дархлааны системээс хамааран хүн бүрт өөр өөрөөр мэдэгддэг.
Бясааг яаж устгах вэ?
Тухайн байр объёктод үзлэг тандалт хийснээр тархалтын төвшингээс шалтгаалж үйлчилгээний давтамж өөр өөр байдаг. Байр сууцны онцлог зэргээс шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлсний үндсэн дээр устгалын арга хэмжээ авагддаг.
Бясаа устгалын дараа бид яах ёстой вэ?
Манай байгууллагаас өгсөн үйлчилгээний дараах авах арга хэмжээний зөвлөмжийг дагаж мөрдөх.
Өөрөө хор авч цацвал устах уу?
Эхлээд мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аваарай гэж зөвлөнөө.
- Албан ёсны ахуйн хортон шавж устгалын хор бодис худалдаалах борлуулах зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас тохирох хор бодисыг авч заавар зөвлөгөөний дагуу ашиглахыг зөвлөж байна.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Нүүж орж буй байр орон сууцандаа гэр ахуйн тавилга, цаасан хайрцагтай зүйлсийг гэртээ оруулахаас өмнө бясаатай эсэхийг сайтар шалгаж үзлэг хийх
- Гэрийн тавилга, хананд өлгөсөн хивс, зургийн жаазны углуурганд бясаа үүрлэсэн эсэхийг үе үе шалгаж үз. Жижиг, жижиг хар толботой бол бясаатай байгаагийн шинж
- Аялал зугаалгаар явахдаа авч явсан аяны цүнх, мишок, бусад эд зүйлсээ сайтар шалгах