Тусламж
хэрэгтэй юу?

Шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн мэргэжлийн үйлчилгээг бидэнтэй холбогдож аваарай.

ЯЛАА Хос далавчтаны баг (Diptera)

Ялаа дэлхий даяар түгээмэл тархсан шавж. Манайд хүний гэр сууц, түүний орчимд орогнон амьдарч, тав тухыг алдагдуулан, элдэв халдварт өвчний үүсгэгчийг тараадаг хор холбогдол бүхий 10 гаруй зүйл ялаа бүртгэгсэнээс хамгийн өргөн тархалттай, хор холбогдол ихтэй нь Гэрийн ялаа юм.

Гэрийн ялаа  /Diptera/ (Muscina stabulans FLLn)

  • Хэмжээ: Бие гүйцсэн ялаа 6-8 мм, далавчныхаа хамт 13-15мм урт
  • Өнгө: Бор саарал өнгийн цээжин хэсгийн нуруун талд 4 эгнээ тууш хар судалтай, хэвлийн хоёр хажуу ба доод тал шар өнгөтэй.
  • Үржил: Ялаа хөгжлийн 4 үе шатыг дамждаг бүрэн хувиралтай шавж юм. Эмэгчин ялаа эвсэлдээнд ороод 4 хоноод өндөг төрүүлнэ. Амьдралынхаа туршид 2-7 удаа өндөглөж, өндөглөх бүртээ 100-150 өндөг төрүүлэх бөгөөд нийтдээ 300-800 өнлөг гаргана.
  • Хүнс: Конрофаги-Ялгадсаар хооллоно. Ихэвчлэн хүн, малын өтгөн шингэн ялгадас, хүний хоол, хүнсний бүтээгдэхүүн, хог хаягдал, ургамалын шүүсээр хооллоно. (гэрийн ялаа, тасалгааны ялаа, ялгадсаны ялаа)
  • Хор хөнөөл: Гэрийн ялаа нь урвах тахал, хоолны хордлого, гэдэсний хижиг, цусан суулга зэрэг гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянг механик тээгч болохоос гадна зарим өвчинг шууд дамжуулна.
Ялаа устгал

Урьдчилан сэргийлэх арга

- Цонх , салхивч, хаалгандаа ялаа орохоос хамгаалсан тор хийх
- Хүнсний бүтээгдэхүүн ил задгай байлгахгүй байх
- Жорлон, бохир усны цооног хаалга тагыг үргэлж хаалттай байлгах
- Гэр хорооллын жорлон, бохирын цооногт 7-14 хоног тутамд хлорын идэвхтэй бодисоор халдваргүйжүүлэлт хийх
- Ялаа түүний авгалдай устгалын үйлчилгээг 7-10 хоногт тогтмол хийх.
Ялаа устгал

Устгах арга

- Нисдэг шавьж устгалд зориулсан хор бодисоор устгалын үйлчилгээ хийх.
- Гэрлэн урхи, наалт, шүршдэг хор, цохиур гэх мэт.

Айл өрх болон албан байгууллагын байр обьектод тархалтаас шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлэх болно.

Үйлчлүүлэгчдээс ирдэг түгээмэл асуултууд

Ялаа яаж устгах вэ?

Тухайн байр обьектод үзлэг тандалт хийснээр тархалтын төвшингөөс  шалтгаалж үйлчилгээний давтамж өөр өөр байдаг. Байр сууцны онцлог зэргээс шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлсний үндсэн дээр устгалын арга хэмжээ авагддаг

Ялаа устгалын дараа бид яах ёстой вэ?

Манай байгууллагаас өгсөн үйлчилгээний дараах авах арга хэмжээний зөвлөмжийг дагаж мөрдөх.

Өөрөө хор авч цацвал устах уу?

Эхлээд мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аваарай гэж зөвлөнөө.

  • Албан ёсны ахуйн хортон шавж устгалын хор бодис худалдаалах борлуулах зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас тохирох хор бодисыг авч заавар зөвлөгөөний дагуу ашиглахыг зөвлөж байна.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж