Тусламж
хэрэгтэй юу?
Шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн мэргэжлийн үйлчилгээг бидэнтэй холбогдож аваарай.
ШУМУУЛ Хос далавчтаны баг (Diptera)
Хүний ахуйн орчинд амьдарч цус сорон хооллож улмаар халдварт өвчин дамжуулагч, ахуйн хортон шавжийн нэг нь шумуул. Манай орны төв суурин газруудад Кулекс төрлийн шумуул өргөн тархсан. Хүн эмнэлэгийн хор холбогдол бүхий 3 төрлийн шумуул байдаг Анафелес, Кулекс, Айдес гэсэн гурван төрөл байна.
Шумуул / Diptera / (Culicidae)
- Хэмжээ: Бие гүйцсэн шумуул нь 3,5мм-1см урттай.
- Өнгө: Гаднах өнгө нь ихэвчлэн сааралаас хүрэн өнгөтэй байдаг бөгөөд зарим төрөлд шар, хар, хар-улаан ч өнгөтэй байж болно.
- Үржил: шумуулын амьдралын эргэлт нь хөгжлийн (4 үе шаттай) өндөг, авгалдай, хүүхэлдэй шатыг дамжин бие гүйцсэн шумуул болох замаар хувирч явагдана. Өндөг, авгалдай, хүүхэлдэйн шатны бойжилт нь зөвхөн усан орчинд явагдана. Хавар, зуны улиралд зөвхөн нэг удаа цус сорсоны дараа эм шумуулын биед өндөг хөгжижи эхэлдэг. Харин намар сорсон цус өөхлөг бие хуримтлуулахад зарцуулагдах учир өндөгний хөгжил явагдахгүй онцлогтой.
- Хүнс: Зөвхөн эмэгчин шумуул хүний цус сорж хооллоно. Бүлээн цустай амьтдын цусыг эм шумуул нэг удаад 0,2-2 минутанд 3мл цус сордог.
- Хор хөнөөл: шумуулд хазуулсан орчинд улайж хавдана. Маш их загатнана. Их маажиснаас болж үрэвсэж, халдвар дамжих нөхцөл бүрдэнэ. Шумуул вирус, бактер, шимэгч зэрэг 50 орчим өвчнийг зөөвөрлөж дамжуулдаг болохыг тогтоожээ.
Шумуул устгал
Урьдчилан сэргийлэх арга
- Байр сууц, нийтийн орон сууцны хонгил, граж, зоорийн давхарт ус, чийгний алдагдалгүй хуурай байлгах.
- Борооны ус болон үерийн ус орж ирэхээс сэргийлж хаалт, шуудуу босгох.
- Ус дамжуулах үерийн даланг цэвэр байлгах.
- Ус хадгалах зориулалтын нөөцийн сав бусад сав суулгыг битүү тагтай байлгах.
- Хаалга, цонх, салхивчинд шумуул орохоос хамгаалсан нарийн хаалт хийх
- Борооны ус болон үерийн ус орж ирэхээс сэргийлж хаалт, шуудуу босгох.
- Ус дамжуулах үерийн даланг цэвэр байлгах.
- Ус хадгалах зориулалтын нөөцийн сав бусад сав суулгыг битүү тагтай байлгах.
- Хаалга, цонх, салхивчинд шумуул орохоос хамгаалсан нарийн хаалт хийх
Шумуул устгал
Устгах арга
- Нисдэг шавьж устгалд зориулсан хор бодисоор устгалын үйлчилгээ хийх.
- Гэрлэн урхи, наалт, шүршдэг хор гэх мэт.
- Гэрлэн урхи, наалт, шүршдэг хор гэх мэт.
Айл өрх болон албан байгууллагын байр обьектод тархалтаас шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлэх болно.
Үйлчлүүлэгчдээс ирдэг түгээмэл асуултууд
Ямар нэгэн юманд хазуулсан юм шиг байна. Юм хазаад байна яах вэ?
Шумуул хазсан тохиолдолд илэрдэг нийтлэг шинжүүд:
- Шумуулд хазуулсан орчин улайж хавдана. Маш их загатнана. Их маажиснаас болж үрэвсэж, халдвар дамжих нөхцөл бүрдэнэ.
Шумуул яаж устгах вэ?
Тухайн байр обьектод үзлэг тандалт хийснээр тархалтын төвшингөөс шалтгаалж үйлчилгээний давтамж өөр өөр байдаг. Байр сууцны онцлог зэргээс шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлсний үндсэн дээр устгалын арга хэмжээ авагддаг.
Шумуул устгалын дараа бид яах ёстой вэ?
Манай байгууллагаас өгсөн үйлчилгээний дараах авах арга хэмжээний зөвлөмжийг дагаж мөрдөх.
Өөрөө хор авч цацвал устах уу?
Эхлээд мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аваарай гэж зөвлөнөө.
- Албан ёсны ахуйн хортон шавж устгалын хор бодис худалдаалах борлуулах зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас тохирох хор бодисыг авч заавар зөвлөгөөний дагуу ашиглахыг зөвлөж байна.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Байр сууц, нийтийн орон сууцны хонгил, граж, зоорийн давхарт ус чийгний алдагдалгүй байлгах.
- Хөрсний устай байр орон сууцны зоорийн давхарын усыг соруулж дахин ус нэвчиж гаргахгүй байх.
- Бороо болон үерийн ус орж ирсэн тохиолдолд усыг соруулж агаар сэлгэлт хийж хатаах.