Disinfection

ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙГДСЭНЭЭР БИДЭНД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

• Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
• Орчны эрүүл ахуйг сайжруулах
• Аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх

Халдваргүйжүүлэлт

Эд зүйлсийн гадаргуу дээрх өвчин үүсгэгч бичил биетний тоог өвчин үүсгэхгүй хэмжээнд хүртэл цөөрүүлэх, устгах арга ажиллагааг хэлнэ.

Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл:

Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн зорилго нь хүний амьдарч, ажиллаж байгаа хүрээлэн буй орчинд бүх төрлийн халдварын эх үүсвэрийн дамжуулагчийн замыг таслан зогсоох зорилготой хийгддэг ажил юм.

Эцсийн халдваргүйтгэл:

Голомтын эцсийн халдваргүйтгэлийг халдварын голомтын гинжин хэлхээг таслан зогсоох, голомт дахь халдварын эх үүсвэрийг эмгэг төрүүлэгч бичил биетнийг бүрэн устгах зорилготой хийгдэх ажлыг хэлнэ.

10+

Жилийн туршлага

ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ШАЛТГААН?

Улаанбаатар хотын хувьд хөрс бохирдох гол шалтгаанууд

E10718L1

ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ХЭЛБЭР

Химийн бохирдол:

Хүнд металлууд, цацраг идэвхит бодисууд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд.

Биологийн бохирдол:

Мал амьтны сэг зэм, хөдөө аж ажуй, газар тариалан, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлууд, ойн хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд.

ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ

Ахуйн замаар халдварлах нь:

Гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явах, бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд тоглох, мөлхөх байдлаар халдвар авах нөхцөл бүрддэг. Ус хадгалах савны бохирдол, ус хутгах тусгай шанагагүй байх, ус авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх, таггүй саваар ус зөөхөд тоос, шороо, гарын бохирдол зэргээс ус бохирдуулж халдварт өвчин дамжих эх үүсвэр болдог. Үерийн усаар дамжин нүхэн жорлонгийн бохир лаг халин урсаж тархсанаас шалтгаалан халдварт өвчин үүсгэгч дамжих эрсдэл үүсдэг байна.

Тээгч болон дамжуулагчаар дамжин халдварлах нь:

Хамгийн аймшигтай нь өвчин дамжих зам нь хүн бохир хөрснөөс ялаагаар дамжин халдвар авч болдог. Хүн төрөлхтөн ялааны хөлийг хорьж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг багасгах нэг арга нь айл өрх иргэн бүр угаатсаа ил задгай асгахгүй байх, бохир усны цооногт асгах, эко жорлон ашиглах нь чухал юм. Бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян, балнадын нян, саажилтын вирус хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.

ХӨРС БОХИРДСОНООР ҮҮСЭХ ХОРТ НӨЛӨӨ

Газрын доорх болон гадаргын усыг бохирдуулдаг.

Гэдэсний халдварт өвчин үүсгэнэ үүнд: цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал гэх мэт.

Малаас хүнд дамжин халддаг боом, бруцеллёз.

Мэрэгч амьтдаас хүнд халддаг тарваган тахал, галзуу, шимэгч хорхойн халдварууд, хялгасан хорхой, цагаан хорхой, өргөн туузан хорхой, хүж хорхой үхрийн болон гахайн туузан хорхой.

Сүрьеэ, амьсгалын замын өвчин үүсгэдэг байна.

Урьдчилан сэргийлэх болон голомтын халдваргүйтгэлийн үйлчилгээ авахыг хүсвэл манай байгууллагад хандан зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой.

ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖ

Хог хаягдлын зөв менежмент

Хөдөө аж ахуйн зохистой хэрэглээ

Үйлдвэрлэлийн бохирдол, хог хаягдал хянах

Ногоон байгууламж нэмэгдүүлэх

Бохир усны зөв хэрэглээ

Хог хаягдлын ангилах, дахин боловсруулах

Мэдээ мэдээлэл, сургалт

Хөрснийг нөхөн сэргээх