Тусламж
хэрэгтэй юу?
БУДААНЫ ЦОХ Sitophilus oryzae (Linnaeus)
Ихэвчлэн агуулах, склад, худалдааны төвийн бараа бүтээгдэхүүнээр дамжин айл гэрийн гал тогоонд будаа, гурил, үр тариа зэрэг хуурай хүнсэнд амьдарч үрждэг хамгийн түгээмэл хортон шавьжны нэг юм. Ихэвчлэн удаан хадгалсан хүнсэн дотороос гарч ирдэг.
Хэмжээ: 2,5-3,5 мм урт
Өнгө: Улаавтар бор өнгтэй
Үржил: Дунджаар хивэгч цох нас бие гүйцсэний дараа 2–3 сар орчим амьдардаг. Амьдралын хугацаа богино боловч энэ хугацаанд маш олон өндөг буюу 300-400 өндөг гаргадаг.
Хивэгч цохны хоол тэжээл:Гэрт илэрсэн хивэгч цох ихэвчлэн гал тогоонд хадгалсан үр тарианд татагдсан байдаг. Гэхдээ олон мянган төрлийн хивэгч цох өөр өөр хоол хүнсээр тэжээгддэг.
Түгээмэл хоол тэжээл:
- Жимс, самар:
Том үртэй жимс (алим, чавга) болон самрын төрлийн жимс. - Үр, тариа:
Гурил, гоймон, будаа, хатаасан шош, өглөөний үр тариа.
Хор хөнөөл: Том үртэй жимс (алим, чавга) болон самрын төрлийн жимс. Гурил, гоймон, будаа, хатаасан шош, өглөөний үр тариа зэрэг хүнсийг хэрэглэх боломжгүй болгодог. Үнэр, амт өөрчилнө, хадгалалтын хугацааг багасгана.
Гурилын цох Tribolium castaneum (Herbst)
Хэмжээ: Насанд хүрсэн улаан гурилын цох нь ойролцоогоор 3–4 мм урттай, хавтгайдуу, хажуугаараа бага зэрэг муруй биетэй.
Өнгө: Улаан хүрэн өнгөтэй байдаг. Толгой болон цээжний дээд хэсэг нь маш жижиг хонхорхой маягийн нүхнүүдээр бүрхэгдсэн байдаг.
Үржил: Нийт амьдарлынхаа үед 300-400 өндөг гаргадаг. Өндөг нь ойролцоогоор 0.5 мм урттай, цилиндр хэлбэртэй, цагаан эсвэл өнгөгүй байдаг. Наалдамхай шинжтэй тул гурилаар бүрхэгдэж, сав, хайрцагт наалдах хандлагатай.
Хоол: Улаан гурилын цох нь маш өргөн хүрээний тэжээлийн эх үүсвэртэй хортон шавьж юм. Энэ нь дараах олон төрлийн таримал ургамалд ихээхэн хохирол учруулдаг гол хортон шавьжны нэгэнд тооцогддог. Үүнд: Эрдэнэ шиш, овъёос, арвай, самар, вандуй, шош, будаа, буурцаг, хөх тариа, улаан буудай зэрэг хүнс орно.
Хор хөнөөл: Улаан гурилын цох нь хатаасан, хадгалсан олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалтын явцад нь гэмтээдэг. Үнэр, амт өөрчилнө, хадгалалтын хугацааг багасгана.
Урьдчилан сэргийлэх арга
- Илэрсэн тохиолдолд гэртээ оруулахгүй байх.
- Хүнсний бүтээгдэхүүнийг битүү тагтай саванд хийж хадгалах.
Устгах арга
Айл өрх болон албан байгууллагын байр обьектод тархалтаас шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлэх болно.
Үйлчлүүлэгчдээс ирдэг түгээмэл асуултууд
Хүнсний цох хаздаг уу?
Хүнсний бүтээгдэхүүнээр хооллодог учир хүнийг хаздаггүй.
Юунаас болж гарч ирдэг вэ?
Ихэнхдээ дэлгүүрээс авсан гурил, будаа, үр тариа, хатаасан жимс зэрэгт өндөгтэй ирдэг.
Өөрөө хор авч цацвал устах уу?
Эхлээд мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аваарай гэж зөвлөнөө.
- Албан ёсны ахуйн хортон шавж устгалын хор бодис худалдаалах борлуулах зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас тохирох хор бодисыг авч заавар зөвлөгөөний дагуу ашиглахыг зөвлөж байна.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Хүнсний цох илэрсэн будааг шууд хаях
- Үүрлэсэн байсан сав, шүүгээг халуун усаар угаах
- Хүнсний бүтээгдэхүүн хадгалаж байсан савыг бүрэн хатаасны дараа дахин хэрэглэх
- Будаа, гурил, бусад хүнсний бүтээгдэхүүнийг битүү тагтай саванд хадгалах
- Хуучин, шинэ будаа, гурил, хүнсний бүтээгдэхүүнийг хольж хадгалахгүй байх
- Гал тогооны шүүгээг тогтмол цэвэрлэх
- Удаан хугацаанд хадгалсан гурил, будаа, хүнсний бүтээгдэхүүнийг сайтар шалгаж хэрэглэх.