Тусламж
хэрэгтэй юу?

Шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн мэргэжлийн үйлчилгээг бидэнтэй холбогдож аваарай.

Шоргоолж Сарьсан далавчтны баг /Hymenoptera/

Шоргоолж  Сарьсан далавчтны баг /Hymenoptera/

Хул шоргоолж нь дэлхий даяар өргөн тархсан шавьж юм. Манай орны хувьд анх 1980-аад онд Энэтхэгээс жигнэмэгтэй хамт тээвэрлэгдэн орж ирсэн түүхтэй. Одоогоор Улаанбаатар Дархан, Дорнод  зэрэг томоохон хор суурин газруудад тархалттай. Хул шоргоолж нь газар сайгүй тархаж хүний ахуйн орчинд үүрлэн үржиж, хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас гадна халдварт өвчин үүсгэгчийг тээн дамжуулагч болдог тул ахуйн хортон шавьжийн бүлэгт багтдаг.

 Хул шоргоолж /Monomorium pharaonic L/

Хул шоргоолж  хөгжлийн бүрэн хувиралттай шавж бөгөөд хөгжлийн өндөг,авгалдай , хүүхэлдэй, бие гүйцсэн гэсэн 4-үе шаттай.

  • Хэмжээ: эмэгчин шоргоолж 3-6 мм, эр шоргоолж 2,8-3 мм, ажилчин шоргоолж- 2мм
  • Өнгө: Эм шоргоолж нь хүрэн шар өнгөтэй толгой нь хар бараан, эр хул шоргоолж хар хүрэн өнгөтэй
  • Үржил: Бэлэг боловсросон эм шоргоолж үр тогтсон юмуу үр тогтоогүй өндөг төрүүлнэ. Үр тогтсон өндөгнөөс эм ба ажилчин шоргоолж, үр тогтоогүй өндөгнөөс эр шоргоолж хөгждөг онцлогтой. Эм шоргоолж дээд талдаа 400-500 өндөг гаргах чадвартай. Эхний өдөр 10-12 ширхэг, дараагийн өдөр 4-7 ширхэг өндөг гаргадаг. Гаргасан бүх өндөгнийхөө 25% нь бүрэн хөгждөг. Авгалдай 22-28 хоногийн дараа хүүхэлдэйлж 11-15 хоногийн дараа бие гүйцэн.
  • Хүнс: Бүх төрлийн хүнсээр тэр дундаа чихэрлэг, махан, нүүрс ус, уургаар баялаг хоол илүү сонгож хооллодог.
  • Хор хөнөөл: Хул шоргоолж нь халдварт өвчин үүсгэгчийн механик тээгч болдог. Хоолны хордлого, цусан суулга, салмонеллиоз зэрэг гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянг биендээ тээж дамжуулагч болдог.
Шоргоолж устгалын төрлүүд

Механик арга

Голомтыг олж илрүүлж угаах , цэвэрлэх, наалдуулагч, үржих болон үүрлэх орчныг зориулалтын материалаар чигжиж хананд гарсан зай завсар нүх сүвийг бөглөх.
Шоргоолж устгалын төрлүүд

Физик арга

Тоос сорогчоор соруулах, халууны арга, хүйтний арга, гэрэл, зориулалтийн цахилгаан багаж хэрэгсэл ашиглах арга.
Шоргоолж устгалын төрлүүд

Химийн арга

Шоргоолжинд зориулалтын шингэн болон шүршдэг, хуурай гэх мэт хоруудыг шавьжны биед гол төлөв хоол боловсруулах эрхтэнээр дамжуулан мөн хавьтлын замаар нөлөөлөх өгөөш химийн бодисыг ашиглах арга.

Танд хул шоргоолжийн асуудал тулгарсан бол тархалтаас урьдчилан сэргийлэх болон устгалын үйлчилгээг бидэнтэй холбогдон аваарай.

Үйлчлүүлэгчдээс ирдэг түгээмэл асуултууд

Шоргоолжний хор хөнөөл нь юу байх вэ?

Хул шоргоолж нь халдварт өвчин үүсгэгчийн механик тээгч болдог. Хоолны хордлого, цусан суулга, салмонеллиоз зэрэг гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянг биендээ тээж дамжуулагч болдог.

Шоргоолжийг яаж устгах вэ?

Тухайн байр обьектод үзлэг тандалт хийснээр тархалтын төвшингөөс  шалтгаалж үйлчилгээний давтамж өөр өөр байдаг. Байр сууцны онцлог зэргээс шалтгаалан тохирсон үйлчилгээг үзүүлсний үндсэн дээр устгалын арга хэмжээ авагддаг.

Шоргоолж устгалын дараа бид яах ёстой вэ?

Манай байгууллагаас өгсөн үйлчилгээний дараах авах арга хэмжээний зөвлөмжийг дагаж мөрдөх.

Өөрөө хор авч цацвал устах уу?

Эхлээд мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аваарай гэж зөвлөнөө.

  • Албан ёсны ахуйн хортон шавж устгалын хор бодис худалдаалах борлуулах зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас тохирох хор бодисыг авч заавар зөвлөгөөний дагуу ашиглахыг зөвлөж байна.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

Хул шоргоолжийн асуудлаар манай байгууллагад хандан зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой.